Лизинг

Банкны зээл

И-мэйл Хэвлэх PDF

 

Орон сууцны зээл

Тогтмол мөнгөн орлоготой аливаа иргэнд олгогдох бөгөөд орон сууц худалдан авах болон засварлах,өвлийн хашаа байшин худалдан авах,засварлах,амины орон сууц барих,баригдаж дуусаагүй амины орон сууцныхаа барилгын ажлыг үргэлжлүүлэх зэргийг санхүүжүүлэхэд зориулагдана.

 

ХААН БАНК

Зээлийн хэмжээ

50,000,000 хүртэл төгрөг /Худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 70 хувь хүртэл/

Зээлийн хүү

1,6 %

1.55%

1.5%

Зээлийн хугацаа

10 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

30-39 %

40-49%

50-с дээш

 

 

 

 

 

Зээл олголтын шимтгэл зээлийн дүнгээс-0,5% Зээлийн өргөдөлийн хураамж 15000

ГОЛОМТ БАНК

Зээлийн хэмжээ

120,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү

1,60-1,65%

Зээлийн хугацаа

15 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

40%

 

Зээл олголтын шимтгэл зээлийн дүнгээс-1% Зээлийн өргөдөлийн хураамж 10000

 

ХАС БАНК

Зээлийн хэмжээ

25,000 ам доллар болон тэнцэх төгрөг

Зээлийн хүү

1,3%-1.6%

Зээлийн хугацаа

6 сараас- 20 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

30%

40%

50%

ХУДАЛДАА ХӨГЖИЛИЙН БАНК

Зээлийн хэмжээ

3000-80,000 ам доллар болон тэнцэх төгрөг

Зээлийн хүү

Төгрөгөөр -1,7%

Доллараар-1,4%

Зээлийн хугацаа

10 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

30%

 

КАПИТРОН БАНК

Зээлийн хэмжээ

150,000,000 хүртэл

Зээлийн хүү

2,2%

2.3%

2.4%

Зээлийн хугацаа

15 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр

30-40%

40-50%

50%-с дээш

Зээл олголтын шимтгэл зээлийн дүнгээс-0.25%

 

МОНГОЛ ШУУДАН БАНК

Зээлийн хэмжээ

100,000,000 төгрөг хүртэл түүнтэй тэнцэх ам доллар

Зээлийн хүү

Төгрөг 1,5%

Доллар 1,25

Зээлийн хугацаа

5 жил хүртэл

Урьдчилгаа төлбөр


 

Тавигдах шаардлага

  • · Тухайн орон нутагт байнгын оршин суудаг байх
  • · Худалдан авах орон сууцаа сонгосон байх
  • · Худалдан авах орон сууцны үнийн 30-с доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх
  • · Тогтмол мөнгөн орлоготой буюу цалин болон бизнесийн орлогоороо зээлийн гэрээнд заасан хувиарийн дагуу зээл,хүүгийн төлбөр эргүүлэн төлөхөд хангалттай байх
  • · Хөрөнгийн аливаа маргаантай асуудлаар хууль хяналтын байгууллагад хэрэг хянагдаагүй
  • · Банк болон ББСБ-аас орон сууц,хашаа байшин худалдан авч байсан түүхгүй байх
  • · Бусад

Бүрдүүлэх материал

  • · Орон сууц худалдах,худалдан авах гэрээ
  • · Худалдан авах орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /өмнөх эзэмшигчийн нэр дээрх
  • · Өрхийн орлого тодорхойлох баримтууд
  • · Цагдаагын Ерөнхий Газарт гэмт хэрэгт холбогдоогүй гэсэн тодорхойлолт
  • · Бусад


Орон сууц зээлээр авах сонирхол багатай байна


 

Эдийн засагчид намраас орон сууцны борлуулалт нэмэгдэхгvй хэвээр байна, vvнийг дагаад vнэ нь навс бууна хэмээн таамаглаж байсан. Дээрх таамаглалаас нэг нь биелээгvй байна.
Eeрeeр хэлбэл, орон сууцны vнэ хямдарсангvй. Компаниуд орон сууцны борлуулалтыг нэмэгдvvлэхийн тулд худалдан авагчдыг дэмжих тeрeл бvрийн ажил хийж байна. Тухайлбал, компанийнхаа зээлд хамруулахаас гадна "Хаан", "Голомт", "Хас", зэрэг банктай хамтран орон сууцны зээл олгож байна. Гэхдээ зээлд хамрагдахын тулд тeлбeрийн 50 хувийг хийсэн байх шаардлагатай.

Энэ нь барилгын компаниуд эргэлтийн хeрeнгeгvй болсонтой холбоотой аж. Нэг vгээр хэлбэл, яаж ийж байгаад барилгаа гvйцээхэд компаниудад бэлэн мeнгe шаардлагатай байна. Vvний тулд урьдчилгаа тeлбeр авах зайлшгvй хэрэгтэй болж байгаа аж. Арилжааны банкууд барилгын компаниудтай хамтарч зээл олгож байгаа ч хvv нь дэндvv их гэх шvvмжлэлийг дагуулсан. Мeн нeхцeл нь хэт eндeр байгаа аж. Иргэн 2-10 жилийн хугацаатай зээлд хамрагдлаа гэхэд сард 1.6-1.8, заримдаа хоёр хvртэл хувийн хvv тeлeх хэрэгтэй болно. Ихэнх хvн 10 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой.
Тэгвэл энэ хугацаанд тeлeх хvv нь тухайн орон сууцныхаа vнийг бvтэн нугалах хэмжээнд хvргэж байна. Нeгeeтэйгvvр, сард 500 мянган тeгрeгeeс доош орлоготой хvнд байр зээлээр авна гэдэг бvтэшгvй зvйл. Учир нь банкнаас тогтмол, eндeр орлоготой байх гэсэн шалгуур тавьж байна. Гэтэл тeрийн албан хаагчийн дундаж цалин 300, хувийн хэвшлийнх 200 гаруй мянган тeгрeг байна. Иймд иргэдэд зээлд хамрагдаж байртай болох боломж ихээхэн хязгаарлагдмал байгаа юм. Зарим компани eeрeeсee зээл олгож байв. Сарын нэг хувийн хvvтэй. Хугацаа нь тав хvртэл жил.

Гэхдээ ингэж зээл олгож байгаа компани цeeхeн байна. Тvvнчлэн, компанийн зээлийн хvv нь бага байгаа ч нeхцeл нь eндeр байв. Шинэ орон сууцны vнэ хeдлeхгvй байна. Харин хуучин байрны vнэ уян хатан байгаа аж. Eeрeeр хэлбэл, зарим иргэн хуучин орон сууцныхаа vнийг зах зээлийн ханшаас 5-8 сая тeгрeгeeр хямдруулах vзэгдэл цeeнгvй байв. Орон сууцны vнэ ямар байгааг сонирхуулъя. Зарим компани цонхыг нь халхалж барилга барьсан сууцны метр квадратыг 500 гаруй ам.доллараар тооцож борлуулж байна. Хэдийгээр цонхоороо нар харах боломжгvй ч худалдан авах сонирхолтой иргэн олон байгаа аж. Энд нэг зvйлийг сануулахад, Монгол Улсад бvх тeлбeр тооцоог тeгрeгeeр хийх учиртай. Харамсалтай нь барилгын компаниуд ихэнх материалаа импортоор авдаг гэх шалтгаанаар тeлбeр тооцоог ам.доллараар хийх сонирхолтой байна.

Сvхбаатар дvvрэгт хамгийн хямд орон сууц метр квадрат нь 500 орчим ам.доллар байна. Хэдийгээр энэ нь сонсголонтой дуулдаж байгаа ч орон сууц нь нийслэлээс 10 гаруй км зайд алслагдсан аж. 100 айл орчимд баригдсан орон сууцны метр квадрат 690-750 ам.доллар байв. Хамгийн vнэтэй нь зургадугаар хороолол орчмын байр аж. Энд нэг метр квадрат нь 1000 ам.доллар хvрч байна. Ихэнх байр энэ жилдээ багтаж ашиглалтад орно гэсэн. Цeeн хэд нь ирэх оны намар гэхэд байр бэлэн болгохоо амлав.

Баянзvрх дvvргийн 16 дугаар хороонд байр хамгийн хямд буюу нэг метр квадрат нь 700 ам.доллар байна. Харин хамгийн vнэтэй нь 1200 ам.доллар байв. Тус дvvрэг дэх нэг eрee хуучин байр 33-36 сая, хоёр eрee нь 46-50, гурван eрee нь 54-60 сая тeгрeг байгаа аж.
Хамгийн vнэтэй сууц Хан-Уул дvvрэгт сvндэрлэж байна. Метр квадрат нь 750-1200 хvртэл ам.доллар юм. Зайсан, "Оргил" рашаан сувиллын ойролцоо баригдсан сууц бусдыгаа бодвол vнэтэй байв. Сонгинохайрхан дvvргийн нутаг дэвсгэрт баригдаж буй сууцнуудын vнэ 700-800 ам.доллар хэлбэлзэж байна. Тус дvvргийн "Ханын материал"-ын ойролцоох нэг eрee хуучин байр 28 сая тeгрeг аж. Энэ нь нийслэлд дахь хамгийн хямд vнэтэй сууц юм. Иргэд орон сууцны vнэ eндeр, зээлээр авлаа ч нeхцeл нь хvнд хэмээн vзсээр байна. Харин барилгын компаниуд орон сууцны vнийг буулгах боломжгvй хэмээн гvрийсээр байгаа юм. Cap хvрэхгvй хугацааны дараа уг салбарын ажил зогсоно.
Санхvvжилт хийгдлээ ч eвeл барилгаа гvйцээх боломжгvй. Иймд компаниуд зeвхeн борлуулалт дээр л гол анхаарлаа тeвлeрvvлнэ. Харин ирэх жил хvртэл уг салбарынхан орон сууцаа борлуулж банкны зээлээ дарах зэргээр голоо зогсооно гэдэг бvрхэг байна. Учир нь иргэд орон сууц худалдан авахад хэт eндeр vнэтэй хэмээн vзэж, хойш тавьсаар байгаа юм. /
Нийгмийн толь/

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 7-р сарын 06, Лхагва гариг, 18:58

Бидэнтэй холбогдох

Утас : 9906-9922, 7004-5311
Факс: 7004-1413

Email: zuuch01@delta.mn

Вэб сайт: www.deltazuuch.mn

Бидэнтэй Нэгдэх

Онлайн туслах