You are here: Home Мэдээлэл
JA slide show
 
Онцгой зарууд:


pic012
БГД, 4-р хороолол Од кино театрын баруун урд Гандирсын байранд 93,3м2, 3 өрөө орон сууц худалдана.


Үнэ: 98 саяас
дэлгэрэнгүй...

8 (1)
СБД, 8-р хороо, Бага тойруу Хөгжим бүжгийн замын урд Кафе shop-р ажиллаж байгаа ажлын байрыг худалдана.


Үнэ: 75 саяас
дэлгэрэнгүй...

9
БГД, 11-р хороо, Гандангийн хойно  Сэрүүлэг дээд сургуулийн зүүн талд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний зориулалттай обьект худалдана.


Үнэ: 260 саяас
дэлгэрэнгүй...

pic002
ЧД, 4-р хороо, Бага тойруу, 5-р сургуулийн баруун талд зам дагуу байрлалтай Кафег худалдана.


Үнэ: 148 саяас
дэлгэрэнгүй...

pic014
БГД, 4-р хороолол, 8-р байранд 2 машины гаражтай, архи пивоны тусгай зөвшөөрөлтэй
Биллиард паб, арктай 2 өрөө орон сууцын хамт худалдана.


Үнэ: 170 саяас
дэлгэрэнгүй...

pic002
БГД, 4-р хороолол, 8-р байранд Гоо сайхан салон, үсчин, оёдлын цехтэй 80м2 өргөлгөл болон 2 өрөө арктай орон сууцтай ажлын байр  худалдана.


Үнэ: 120 саяас
дэлгэрэнгүй...

pic025
ХУД, 1-р хороо, Төв цэнгэлдэхийн зүүн хойно байрлалтай Намуун төгөл хотхонд 3 давхар амины
орон сууц худалдана.


Үнэ: 1м2-1700$-с
дэлгэрэнгүй...

pic002
БГД, 9-р хороо, Шинэ гэмтлийн эмнэлгийн хойно төв зам дагуу байрлалтай обьектыг худалдана.

Үнэ: 85 саяас


дэлгэрэнгүй...

pic001
БГД, 18-р хороо, 4-р хороолол Эрүүл мэндийн 7-р төвийн баруун талд байрлалтай 368 айлын орон сууц барих зөвшөөшөлтэй газар зарна.
Үнэ: 260 саяас
дэлгэрэнгүй...

pic002
БГД, 7-р хороо, 4-р хорооллын эцэст шуудангын урд талд зам дагуу байрлалтай нийслэлийн
захирамжтай 2421м2 газар худалдана
Үнэ: 500,000$-с
дэлгэрэнгүй...

pic015
ХУД, Зайсанд Америк сургуулийн урд байрлалтай Blue Sky хотхонд тавилгатай, гражтай 4 өрөө байрыг гадаадын иргэнд түрээслүүлнэ.



Үнэ: 1 сарын -2200$
дэлгэрэнгүй...

pic001
СХД,18-р хороо, 5 шард байрлалтай 365м2 үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тохиромжтой обьектыг зарна.

Үнэ: 250 саяас


дэлгэрэнгүй...

Мэдээ мэдээлэл

И-мэйл Хэвлэх PDF

Байр авахдаа...

Орон сууц гэдэг хүний анхдагч хэрэгцээнүүдийн нэг. Бид бүгдэд бидний амьдралын хэв маяг, хэмнэлээс шалтгаалан өөр өөр орчин таалагддаг. Зарим хүмүүст хүн, машин бужигнасан хотын төв таалагддаг бол зарим нь олны хөлөөс зайдуу цэвэр агаар, цэмцгэр орчинг илүү хүсдэг. Хүслээрээ биш амьдралын шаардлагаар сонголт хийх нь ч бий. Энэ бүгдийг бодолцон ТА өөрт таалагдсан байршлаа сонгоод, байраа үзэхээр явж байгаа бол танд хэрэг болж мэдэх хэдэн зөвлөгөө өгье.

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр, автобусны буудал гэх мэт өөрт хэрэгтэй орчны дэд бүтцийг байраа үзэхээс өмнө судалж, байршлаа сонгосон гэдэгт найдаж байна.

Хамгийн түрүүнд байрны орчныг сайн хараарай. Хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, цэвэр цэмцгэр байдал гэх мэт. Орчин үед машины зогсоол том шалгуурын нэг. Та машин авч амжаагүй бол удахгүй авах нь лавтай. Хэрэв сонирхсон байр чинь хашаатай, харуул хамгаалалттай бол бүр сайн.

Төмөр зам, авто замд ойр байрны цонх нь дотогшоо харсан байвал зүгээр, дуу чимээнээс арай хол. Автобусны буудал руу харсан цонхтой байр зун жинхэнэ "зугаатай" гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн хүн шүү би. Зүүдэн дунд чинь 100 айл-Сансар, Саппоро-Хархоринруу явъя явъя гээд чангаагаад байвал "зугаатай" биз дээ.

Байшингийн гадна талыг сайн хараарай. Шавар будагнууд нь ховхорч унаж уу, цуурч гэмтсэн зүйл харагдана уу. Харахад байшин ч нурж унахад бэлэн, актлагдаад, данснаас хасагдах дөхсөн байрнууд нэлээд бий. Цонхнуудыг нь харахад вакуум цонх ихтэй бол боломжын айлууд байдаг, модон цонх ихтэй бол өвөө эмээ нар голдуу байдаг гэсэн өнгөц дүгнэлт хийж болно. 40, 50 мянгатын байрууд ялангуяа.

Үл хөдлөх хөрөнгийн үндсэн үнийг байршил нь тодорхойлдог. Та нэгэнт байршлаа сонгосон болохоор бусад хүчин зүйлүүдээс миний бодлоор хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой гурван зүйлийг хэлье. Нэгдүгээрт орц, нөгөө хоёр нь дотоод засал, цонхоор харагдах байдал. Таны  өглөөний өөдрөг сайхан бодлууд, үр бүтээлтэй ажлын дараах баяр баяслыг  орцны чинь хамар цоргисон эвгүй үнэр, нүд хальтрам бохир байдал оргүй арчиж чадна гэдэгт итгээрэй. Хэрэв шинэ, тохилог байр авч байгаа бол та азтай хүн, танд баяр хүргэе. Гэвч улс хөгжиж, шинэ сайхан орон сууцнууд олноороо баригдаж байгаа хэдий ч урьд баригдсанууд нь хуучирч, монгол хүний ажилсаг, цэвэрч байдлыг илтгэсэн орц, орчинтой цөөнгүй байрууд байсаар л байна. Та хэрэв авсан байраа түрээслүүлнэ гэж бодож байвал орцны үүрэг бүр ихэснэ. Үүднээс нь буцдаг түрээслэгчид олон байдаг юм шүү.

Мөн хуучны байруудад модон материал их орсон байдаг, түүнийг орцноос ажиглаж болно. Ийм байрууд элэгдэл ихтэй, галд шатах аюул өндөр, тэр хэрээрээ банкны зээл авах боломж багатай. Учир нь банкууд төмөр бетон хийцтэй бат бөх байранд дуртай байдаг. Аа тийм, хэрэв кодтой нэртэй орцны хаалга таныг очиход онгорхой байвал цаашид ч үргэлж онгорхой байна гэдгийг санаарай.

Бүхнийг өөрийн нүдээр хар. Шинэхэн наасан обой, будагны үнэр хамгийн сэжигтэй гэдгийг сана. Би капитал засварын тухай энд яриагүй шүү. Жаахан үнэ хүргэх санаатай хийсэн урсгал засварын тухай ярьж байна. Обой, будагны цаана чийгний хөгц, хана таазны цуурхай байгаа юм биш биз ?! Дээд давхрын "сосед" гуай усанд оруулах дуртай бол өнгөлөн далдлалт хийсэн байхаас зайлахгүй. Хэрэв та дээд талын давхарт зогсож байгаа бол "сосед" нь мэдээж дээвэр. Хүйтэн байр ханаараа цан цохиж, хөгцөрсөн байдаг.

Болох болохгүй хана нурааж томсгон, байрандаа багтаж шингэхээ байсан нөхдийн нэг биш байгаа, аюултай шүү. Агааржуулалтын хоолойтой ханаа нураагаад хаячихдаг агуу архитекторууд байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Нээрээ агааржуулалтын хоолойд нь (ихэвчлэн гал тогоо, 00 ванны өрөөнд) шүдэнз зураад татаж байгаа эсэхийг нь үзээрэй. Агааржуулалт муутай байр чийг ихтэй, өвөлдөө цонх их цантдаг гэмтэй.

Өргөтгөлтэй байранд батлагдсан зураг төсөл заавал байх ёстой. Сайн дурын уран сайханчдын бүтээл муу цаг ирэхэд аль ч үгүй болгож мэднэ шүү. Жишээ нь, цаг нь ирээд байрыг чинь нурааж, оронд нь шинэ байр барилаа гэж бодоход батлагдсан зураг төсөлгүй өргөтгөлийн чинь талбайг танд нөхөж өгөхгүй нь тодорхой.

Сантехник муутай байр авбал санхүүгийн хямралд оруулж мэднэ шүү. Ванн, тосгуурууд нь шарласан байвал байнга ус гоождогын шинж. Ус заавал гоожуулж үзээрэй, зэвтэй байхвий, халуун ус нь байна уу.

Ханыг нь жижигхэн модоор тогшоод үз, бөглүү дуу гарах ёстой. Доргиж, шавар шохой нурахвий. Өрөө хоорондын хана бүтэн тооосгоны хэмжээтэй буюу шавартайгаа нийлээд 12-15 см орчим байх ёстой. Үүнээс нимгэн бол дуу чимээ тусгаарлах нь тааруу байдаг. Энэ нь сүүлийн үеийн шинэ байрнуудад илүү хамаарна. Айл хоорондын хана нь нимгэн бол бие биенийхээ янзан бүрийн дуу чимээг сонсоод инээх ч хэцүү, ханиах ч хэцүү болдог гэж байгаа.

Сүүлийн үеийн зарим байрнууд тааз намхантай болсон. Өндөр таазтай байр саруулхан, цэлгэр уужим санагддаг юм. Наяад оны угсармал байрнуудын тааз 2,6 м орчим байдаг. Хэрэв та одоо моод болж буй элит гэж нэрлэсэн байрнаас авах гэж байгаа бол таазны өндөр нь европ стандартаар 3,2 метрээс дээш байх ёстойг мэдэхэд илүүдэхгүй болов уу.

Одоо үед модон цонхтой бол үнэ буулгах сайхан шалтаг. Болж өгвөл сайн чанарын модон вакуумаар сольсон нь дээр. Хэрэв вакуум цонхтой байвал баярлах бас болоогүй. 100 айлын гудамнаас авсан цонх бол солих цаг нь бараг болоо биз. Германы Коммерлинг брэндийн цонхтой бол эзэн нь том дуугарахаас өөр аргагүй. Ялгаж мэдэхгүй бол байраа үзэхээс өмнө нэг завандаа цонх зардаг газруудаар ороод, бариад үзчихэд гэмгүй. Цонхны сайн муугаас таны тохь тух шууд хамаарна. Цонхны чигжээсийг бас шалгаарай. Ер нь дулаан байр авахыг хүссэн хүн өвөл авбал илүү оновчтой.

Цонхоор харагдах байдал таны сэтгэл санаанд шууд нөлөөлнө гэдэгт итгээрэй. Сонгосон байрны чинь эзэд өдөр ажилтай, орой үз гэсэн ч өдөр үзэх боломж заавал гаргах хэрэгтэй. Хөшиг нээгээд хартал цонхон дор шатахуун түгээх станц, эсвэл нүүр тагласан эсрэг байшингийн хана байж байвал дарамттай амьдрал эхлэх нь тэр. Хэзээ дэлбэрэх бол, нар үзэх юмсан гээд л. Цонхон дор хүүхдийн тоглоомын талбай байвал хамгийн сайхан. Хүүхдээ тоглуулаад гэрээсээ харах боломжтойгоос гадна багачуудын цовоо цолгин дуу, хөөр хөгжилдөөн сэтгэл сэргээх увьдастай байдаг юм шүү. Дашрамд хэлэхэд бүх цонх нь наран талдаа байр илүү үнэ хүрнэ гэдэгтэй би санал нийлдэггүй. Нар өвөл сайхан ч, зун залхаадаг эд. Гол нь цонхоор юу харагдах нь чухал. Та үргэлж нарлуу хараад зогсохгүй биз дээ. Хойш урагш, баруун зүүн тийшээ харсан цонхтой бол яг сайхан тохирно. Гэхдээ энэ миний л бодол, та өөрийнхөөрөө шийдээрэй.

Танд амжилт хүсье. Сэтгэлдээ таарсан сайхан байр аваарай.

 

TV нэвтрүүлэг


Сүүлд нэмэгдсэн

Бидэнтэй холбогдох


Утас: 99069922, 99072200, 99062200, 21-254500
Факс: 21-254500

Email: zuuch@delta.mn

Вэб сайт: www.deltazuuch.mn